Израилд ковидын эсрэг Paxlovid эмийг зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Израилийн Эрүүл мэндийн яам коронавирусний эсрэг Paxlovid эмийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө.

Paxlovid эм нь Pfizer компанийн гарган авсан эм юм. Израилийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр Paxlovid эмийг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл өгч, Израилийн ЭМЯ болон Pfizer компани Paxlovid эмийг худалдан авах гэрээ байгуулсан байна. Эмийг ойрын хугацаанд Израил руу нийлүүлэх аж.

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет тус улсад коронавирусний цар тахлын тав дахь давлагаа эхэлсэн талаар мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top