АТГ-аас 12 объектод нэгжлэг хийжээ

2021 оны 12 сарын 27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёдугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэргийг шалгаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.71) 2021 оны 12 сарын 27

Сайн шалгах хэрэгтэй\nТатвар төлөгчидиин мөнгииг үрэн таран хииж байгаа\nСувдаг нөхдүүдииг\nМҮОНРТВ н Бүрэнбаатар тэднии санхүүг шалгавал их но илрэнэдээ\n

0  |  0
зочин(202.131.241.34) 2021 оны 12 сарын 27

АТГ-ынхан шударга ажиллаж чаддаг нь эргэлзээтэй болчихлоо. 4 мөрдөгч Туркээс их хэмжээний алт оруулж ирээд баригдлаа. Ямар учиртай ийм их алт оруулж ирэв, энэ алтыг ямар санхүүжилтээр авав?

0  |  0
Top