Шанхайн бирж дээр зэсийн үнэ 11043 ам.доллар болж өслөө

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Зэсийн томоохон хэрэглэгч болох БНХАУ-ын эрэлт нэмэгдсэний улмаас шар металлын ханш өссөн байна.

Зэсийн гуравдугаар сарын фьючерс  үнэлгээ Нью-Йоркийн “Comex” бирж дээр тонн нь 9812 ам.доллар болсон нь  хаалтын ханштай харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Харин Шанхайн бирж дэх зэсийн үнэ 0.5 хувиар өсөж, тонн нь 70380 юань буюу 11043 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн баасан гарагт гаргасан судалгаагаар Хятадын үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн сард огцом эрчимжсэн байна.

Австрали дахь “Westpac” компанийн ахлах эдийн засагч Жастин Смирк "Хятад  2003 оноос хойш үндсэн металлын эрэлтийн гол эх үүсвэр болсон ч энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Өсөлтийн гол хөшүүрэг болох хөрөнгө оруулалт буурснаар эдийн засгийн өсөлтийн өсөлт удааширч, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх материалын эрэлт буурах болно" гэжээ.

Тэгвэл “Mine Life Pty”-гийн үүсгэн байгуулагч Гэвин Вэндт "Үндсэн металлуудын үнэ гайхалтай огцом өсөлт үзүүлсэн. Пүрэв гарагт дэлхийн хоёр дахь томоохон зэс үйлдвэрлэгч Перу дахь Лас Бамбас уурхай нэг сарын турш үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ мөн зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж байна" гэжээ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.50) 2022 оны 01 сарын 07

Бид мэдэх эрхтэй шүү яадаж ажилж байгаа хүмүүстэй цалингийн нь олгох хэрэгтэй шүү

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 05

xed bolson ch bidend yamar medregdex bish

Top