Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох ШҮҮХ ХУРАЛ дахин хойшиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр (2022.01.04) 10:00 цагт товлосон боловч дахин хойшиллоо. 

Учир нь "Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү" гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан, шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.98) 2022 оны 01 сарын 05

баяжих тусам шуналтаж байж шүүхийн татаж дээ ичмээр юмаа

0  |  0
mnbvcб(81.223.16.46) 2022 оны 01 сарын 05

Энэ лалар жинхэнээсээ буруутай юм байна тэгээгүй бол юу гэж...

0  |  1
Монгол(192.82.68.219) 2022 оны 01 сарын 05

Хөөн хэлэлцэх хугацаа ч ойртож л байна даа, гүрийж байгаад хүргэчихвэл ч манай шүүх ч нар ч ёстой нэг мөнгийг хага шаана даа

1  |  0
Зочин(202.55.188.46) 2022 оны 01 сарын 05

Шүүх даан ч дээ гэмээр болоо юу даа. Эсвэл энэ Батбаяр гэгч үнэхээр ”том” хүн юм аа

1  |  0
Зочин(202.9.46.96) 2022 оны 01 сарын 04

Жирийн иргэн байсан бол яасан хурдан шүүх хурал хийх бол доо монгол шүүх бантан бөөн авилгач хулгайч хужаагийн ирлийзүүдээр дүүрэн шүүдээ

0  |  0
Зочин(192.82.66.30) 2022 оны 01 сарын 04

ингэж хойшлуулдагаа болимоор юм шуурхай шийдэл байдаггүй юм уу?

0  |  0
Top