Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр болох Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээ нь АСЕАН-ы 10 орон болон Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг 15 гишүүн орон багтаж байгаа бөгөөд гишүүн орнуудын нийт хүн ам 2.27 тэрбум, ДНБ нь 26 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт хэмжээний 30 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн хамгийн том эдийн засгийн хэмжээ, хөгжлийн орон зайтай, хамгийн олон хүн амтай, хамгийн олон гишүүнчлэлийн бүтэцтэй, дэлхийн хөгжлийн хамгийн их чадамжтай чөлөөт худалдааны бүс юм. 1-р сарын 1-нээс эхлэн Хятад, Япон, Тайланд зэрэг 10 оронд RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Үүнийг хэрэгжүүлснээр бүс нутгийн улс орнуудын эдийн засагт ямар ашиг орлого авчирч, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл хөгжихөд ямар боломж, жирийн иргэдэд бодитой үр өгөөжөө өгөх вэ?
RCEP-ийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 01-р сарын 01-ний өглөө үүрээр Хятад улсын RCEP-ийн гишүүн орнуудыг зорьсон анхны олон улсын ачааны галт тэрэг Гуанши хотоос Вьетнамын Ханой хот руу хөдөлж, 25 чингэлэг ачаа, электрон эд бараа, гэр ахуйн бараа, химийн бүтээгдэхүүн зэрэг 10 сая гаруй ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүн ачжээ.
Ёнжөүгийн Гаалийн комиссын орлогч дарга Ван Хүнбинь хэлэхдээ:"Эхний тээвэрлэсэн бараа Вьетнамд ирсний дараа гаалийн татвар үндсэндээ тэг болж буурна." гэжээ.
Татварыг бууруулах шинэ бодлого нь RCEP-ийн авчирсан хамгийн сайн үр дүн юм. Урьдчилсан статистик мэдээллээр, 25 чингэлэг ачаатай энэ галт тэрэг нь аж ахуйн нэгжүүдийн татварыг 900 орчим мянган ам.доллароор шууд бууруулах боломжтой юм. RCEP хэрэгжсэнээр бүс нутгийн улс орнуудын бараа бүтээгдэхүүний татварыг жилээс жилд бууруулах болно.
Худалдааны яамны Олон улсын газрын дэд захирал Ян Жэнвэй хэлэхдээ: "RCEP-ийн гишүүд 10 орчим жилийн хугацаанд дараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг нь татвараас чөлөөлөх болно."
Татвар буурсан төдийгүй Ази дахь худалдааны чухал хоёр түнш болох Хятад Япон, Япон, Өмнөд Солонгос RCEP-ээр дамжуулан анх удаа татварыг бууруулах хоёр талын тохиролцоонд хүрч, түүхэн амжилтад хүрсэн.
Юань Бо хэлэхдээ: "Хятад, Япон, Өмнөд Солонгосын улс төр, түүхэн хүчин зүйлс илүү төвөгтэй, эдийн засаг, аж үйлдвэрийн өрсөлдөөн харьцангуй ширүүн байна. Тэдний хооронд өмнө нь хоёр талын болон бусад бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгаагүй. Тиймээс энэ хэсэг бол нээлттэй байдлын шинэ амлалтууд юм."
Гаалийн татвар хямд, найз нөхдийн хүрээ нэмэгдлээ. Дэлхийн өнцөг булан бүрд сууж байгаа хэрэглэгчдийн хувьд импортын бараа илүү олон ангилалтай,илүү боломжийн үнэтэй болсон. Олон салбарын хувьд RCEP нь хөгжлийн шинэ боломжуудыг авчирдаг. Нэхмэлийн үйлдвэрлэлийг жишээ болгон авч үзвэл, Япон одоогоор Хятад улсын нэхмэлийн үйлдвэрлэлийн дөрөв дэх том экспортын зах зээл болж байна. Үүнээс өмнө Япон улс Вьетнам, Тайланд, Энэтхэг болон бусад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тул эдгээр улсын нэхмэл, хувцасны бүтээгдэхүүн Япон руу экспортлохдоо татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үнийн болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын холбогдох бүтээгдэхүүний Япон дахь зах зээлд эзлэх хувь буурч байна. RCEP-ийг хэрэгжүүлснээр Хятад-Японы нэхмэлийн худалдаанд шинэ өөрчлөлт гарсан байна. Зөвхөн Хятадын компаниуд төдийгүй RCEP-ийг хэрэгжүүлснээр бүх гишүүн орнуудын үйлдвэрлэгчдэд нэгдсэн супер том зах зээлийг авчрах болно.
UNCTAD-ийн судалгааны тайлангаас харахад RCEP нь 2025 он гэхэд 15 гишүүн орны экспортын өсөлтийг 10 хувиар нэмэгдүүлнэ. АНУ-ын Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн хийсэн судалгаа, тооцооноос харахад 2030 он гэхэд RCEP-ийн гишүүн орнуудын нийт иргэдийн орлого 186 тэрбум ам.доллароор нэмэгдэж, экспортын жилийн нийт хэмжээ 519 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засаг, худалдааны хамгийн том цар хүрээтэй, хамгийн их хөгжих боломжтой чөлөөт худалдааны хэлэлцээр болох RCEP-ийг хэрэгжүүлснээр бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэх нь дамжиггүй.
Хятад улсад үйлдвэрлэсэн спортын гутлыг Өмнөд Солонгос руу экспортлохыг жишээ болгон авч үзье.Тухайн гутлын түүхий эдийг Япон, Өмнөд Солонгос, Австрали, Хятад, АСЕАН болон бусад RCEP-ийн гишүүн бус орнуудаас авдаг. RCEP хүчин төгөлдөр болохоос өмнө Хятад, Өмнөд Солонгосын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байсан. Журмын дагуу бүс нутгийн үнэ цэнийн 40 хувьд хүрэх ёстой. 40 хувьд хүрэхгүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй байсан юм.
RCEP-ийн 15 орны хүрээнд Хятадын эдийн засаг 58 хувыг эзэлж байна. Тэдний дунд хамгийн том эдийн засагтай гишүүн орон болохын хувьд, хэлэлцээрийг хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, цогц хөгжлийг ахиулах үүрэг хүлээсэн Хятад улсын нээлттэй байдал мөн шинэ шатанд гарлаа. Үйлчилгээний худалдааг жишээ болгон авч үзье. RCEP-ийн хүрээнд Хятадын үйлчилгээний худалдааны салбар Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ 100 салбараас 122 болж өссөн.
2021 оны 12-р сарын 30-нд АСЕАН-ы экспо зохион байгуулагдаж буй Гуанши мужийн Наньнин дахь Хятад-АСЕАН-ы эдийн засаг худалдааны төвд RCEP аж ахуйн нэгжийн үйлчилгээний төв албан ёсоор нээгдлээ. Үйлчилгээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, төсөл нэвтрүүлэх, гадаадад хөрөнгө оруулалт хийх, зах зээлээ тэлэх, гарал үүслийн баталгаажуулалт, санхүүжилтийн үйлчилгээ зэрэг багтана.
RCEP-ийн гишүүн орнууд хэлэлцээрийг товлосон ёсоор хүчин төгөлдөр болгохын төлөө хамтран дэмжиж, нэг талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдааг дэмжиж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахаар хүч нэгтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Chuluut zah zeel gej baidagyimaa
Манай улс энэ байгууллагад нэгдээд орвол ашигтай л байх энэ төр засаг үүнийг судалдаггүай юм байхдаа. Дандаа хүний царай харж гуйж гувшиж явдагаа болимоор юм.ГХЯүүнийг судлах хэрэгтэй шүү.\n\n\n