Дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн ирлээ

2022 оны 01 сарын 05

Одоогоос 10-аад жилийн өмнө “Харанга” хамтлагийн “Бүсгүй заяа”, “Сэрүүхэн бороо”, “Чи мэдэх үү” дуунуудаараа олны танил болж байсан дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн ирлээ.

Тэрээр ид мандаж байхдаа хувийн амьдралаа төвхнүүлэхээр уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлтэйгээр сонсогч фэнүүдтэйгээ дахин уулзлаа.

 

 

“Ганцхан талын тасалбар” дуугаар урлагтаа comeback хийсэн Ч.Сэлэнгэ өмнө нь дуучин С.Бичүүгийн хамт “Гуравхан жил”, дуучин Боботой хамтран дуулсан “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” дуугаараа тухайн үедээ үзэгч, сонсогч, фэнүүдийнхээ талархлыг хүлээж байсан юм.

Тэрээр өмнөд хөршид урлагийн чиглэлээр суралцаж төгссөн, боловсрол өндөртэй уран бүтээлчдийн нэг гэгддэг.

Ч.Сэлэнгэ нь “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу”, “Гандан уул”, “Цэн цэнгийн баавар”, “Цэвэр охин”, “Солонго” зэрэг дуунуудаараа “Аялуун” нэртэй цомог гаргаж байсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top