Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг авлигын хэрэгт холбогдуулан түр саатуулжээ.
Тодруулбал, түүнийг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өчигдөр орой (2021.01.05) цагдан хорьсон байна.
Д.Нямхүүг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорьж, шалгах аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, гурван өдөр дараалан үргэлжилж буй Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нартай холбоотой зарим хүмүүсийн шүүх хурлын үеэр шинээр гарч ирсэн баримтад тулгуурлан Д.Нямхүүг эрүүгийн хэрэгт татсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 2 )
Олон юм яриад Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх нарын Ковидыг далимдуулж идсэн хэрэгийг хэлнэ гэж сүрдүүлээд байсан болохоор амыг нь хааж байгаа нь тэр. Баахан сүрдүүлж байгаад суллана биз
үнэн гэж байдаг л юм байна. сарангэрэл их юм бий