Монголын футзалын шигшээ Япон, Хятадын багтай нэг хэсэгт бичигдлээ

2022 оны 01 сарын 07

Азийн хөлбөмбөгийн холбооны "Азийн футзалын цом" тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдаж өндөрлөлөө.

Сугалаа ёсоор Монголын футзалын үндэсний шигшээ баг Япон, БНХАУ-ын шигшээ багуудтай Зүүн бүсийн А хэсэгт бичигдлээ.

Урьдчилсан шатны тоглолтууд 2022 оны дөрөвдүгээр сарын 1-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд байршил хараахан тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top