Азийн АШТ-ний сорил тэмцээн болно

2022 оны 01 сарын 07

Улаанбаатар хотод 2022 оны дөрөвдүгээр сард насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Үүнтэй холбоотойгоор тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгох болон үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулах сорил тэмцээн нэгдүгээр сарын 12-14-нд болно. Тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд зохион байгуулна.

Тэмцээнд оролцох тамирчид:

  • Эрэгтэй- 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг
  • Эмэгтэй- 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-д тус тус өрсөлдөнө.

Тэмцээний заавар болон хуваарьтай танилцана уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top