Бүх цаг үеийн хамгийн гунигтай ДИСНЕЙН ҮЗЭГДЛҮҮД

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

Бүх цаг үеийн хамгийн гунигтай Диснейн үзэгдлүүдийг жагсаажээ. Яг аль хэсэгт сэтгэл тань өвдөж, нулимс унагаж байснаа дахин санаарай... 


1. INSIDE OUT

"Inside Out" бол “Pixar”-ын 15 дахь уран бүтээл юм. Найруулагчаар нь Пит Доктер, Ронни дел Кармен, продюсерээр Жонас Ривера ажиллаж байв.

Тус бүтээл 2015 оны зургаадугаар сарын 19-нд АНУ-д, 2015 оны долоодугаар сарын 24-нд Их Британид кино театруудаар гарчээ. Энэ нь Пит Доктерын найруулсан гурав дахь хүүхэлдэйн кино юм.


2. WALL-E

2008 онд “Pixar Animation Studios”-ын бүтээсэн “WALL-E” нь Америкийн компьютер график ашиглан бүтээсэн хүүхэлдэйн кино юм.

Түүнийг Эндрю Стэнтон найруулж, зохиолыг нь Жим Моррис, продюсерээр нь Жим Риардон нар хамтран ажилласан.

“Pixar Animation Studios”-ийн бүтээсэн ес дэх уран сайхны кино болох WALL-E нь хүн амьдрах боломжгүй, цөлжсөн ирээдүйд хог цэвэрлэхээр үлдсэн роботын тухай өгүүлдэг.  


3. BIG HERO 6

Big Hero 6 нь 2014 онд анх үзэгчдийн хүртээл болж байжээ. "Man of Action"-ын бүтээсэн ижил нэртэй “Marvel” комикс дээр үндэслэсэн уг кино нь Диснейн 54 дэх хүүхэлдэйн кино юм.

Дон Холл, Крис Уильямс нарын найруулсан уг кинонд ахынхаа үхлийн буруутаныг хайж буй залуу зохион бүтээгчийн тухай өгүүлдэг.

Киноны түүхийг үргэлжлүүлэх телевизийн цуврал нь 2017-2021 онд “Disney Channel” болон “Disney XD”-ээр цацагдсан бөгөөд өөр нэг цуврал болох “Baymax” нь 2022 оны дундуур “Disney+” дээр нээлтээ хийх ажээ.
 


4. FROZEN

Frozen бол 2013 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино юм.

Диснейн 53 дахь хүүхэлдэйн энэхүү бүтээл нь Ханс Кристиан Андерсений "Цасан хатан" үлгэрээс сэдэвлэн бүтээгдсэн. "Frozen" нээлтээ хийсэн даруйдаа сэдэв, хөгжим, дуу оруулалт, дуулалтаараа олон нийтийн анхаарлыг нэлээд татсан юм.

Зарим кино шүүмжлэгчид “Frozen”-ийг студийн сэргэн мандалтын үеэс хойшхи Диснейн шилдэг хүүхэлдэйн кино гэж үздэг.

 

5.TOY STORY

"Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.   

Тус киноны хамгийн сүүлийн анги эхний ангиас хойш есөн жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байв.

 

6.GOOD DINOSAUR

"Сайн үлэг гүрвэл" нь 2015 онд “Pixar Animation Studios”-ын бүтээж, “Walt Disney Studios Motion Pictures”-ээс түгээсэн хүүхэлдэйн кино.

Энэхүү кино нь Арло хэмээх залуу үлэг гүрвэл, гэртээ харихын тулд аюултай, нууцлаг газар нутгаар аялж, тэгж явахдаа аймшиггүй зоригт хамтрагчтайгаа таарч байгаа талаар өгүүлнэ. Тус кино нь шүүмжлэгчдийн зүгээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авч байсан ч, өгүүлэмж нь “Pixar”-ийн стандартад нийцээгүй гэж тэд шүүмжлүүлж байжээ.


7. UP

“Up” нь Оскарын наадмаас шилдэг зохиол, шилдэг дууны найруулга, шилдэг хүүхэлдэйн кино, шилдэг дуу оруулалтын шагналыг хүртэж, 2010 онд хамгийн өндөр орлого олсон /1 тэрбум гаруй/ хүүхэлдэйн кино болж байв.

Уг кинонд Карл хэмээх эр талийгаач эхнэр Эллидээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Өмнөд Америк руу аялж буй тухай өгүүлдэг. Уг бүтээл “Pixar”-ийн 3D форматаар үзүүлсэн анхны кино юм.
 

 

8. COCO

Коко бол 2017 онд дэлгэцийн бүтээл болжээ. Ли Ункрихийн анхны санаан дээр үндэслэсэн уг киног Адриан Молина найруулсан байна.

Киноны үйл явдал нь  хөгжимд дуртай, 12 настай Мигель хүү санамсаргүй байдлаар үхэгсдийн орон руу очиж, тэнд байх гэр бүлээ олж уулзах сонирхолтой аяллыг хийдэг.
 


9. MONSTERS

2001 онд бүтээгдсэн “Monsters” киноны найруулагчаар Пит Доктер ажиллаж, гүйцэтгэх продюсерээр Жон Лассетер, Эндрю Стэнтон нар ажиллажээ.

Энэ кино нь хүний ​​хүүхдүүдийг айлгах замаар эрчим хүч үйлдвэрлэдэг, Monsters, Inc.-ийн нэрэмжит үйлдвэрт ажилладаг Жеймс Салливан болон түүний нэг нүдтэй хамтрагч, сайн найз Майк Вазовски гэсэн хоёр мангасын тухай өгүүлдэг.
 


10. MOANA

Уолт Диснейн Анимэйшн студийн бүтээсэн, 56 дахь бүтээл Моана нь Рон Клементс, Жон Маскер, Дон Холл, Крис Уильямс нар хамтран найруулсан бүтээл юм.

Энэхүү кино нь Полинезийн нэгэн тосгоны ахлагчийн зоригтой охин Моанагийн түүхийг өгүүлдэг бөгөөд түүнийг далай тэнгис өөрөө сонгож, Те Фити дарь эхийн ид шидийн дурсгалт зүйлсийг дахин олох замд гаргадаг.

Моана 2016 оны арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-д театрт гарсан бөгөөд шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, хүүхэлдэйн кино, хөгжим, дууны үзүүлбэрийг олон нийт магтан сайшааж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
michidmaa(192.82.82.64) 2023 оны 01 сарын 18

0

0  |  0
Top