ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан тул Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчилжээ.
Тодруулбал, Д.Нямхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр баривчилжээ.
Шүүх прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн байна.
Хэргийг хянахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.
Сэжигтэн Д.Нямхүүд баривчлах шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 22:40 цагт танилцуулсан байх бөгөөд энэ үеэс баривчлах хугацааг тоолж, 48 цагаас хэтрүүлж болохгүйг шүүхийн мэдээнд дурдав.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 2 )
Emnelege zalgasan novsh argagyi ter embelgiin baigaa baidal Nyamhuug hen gedgiig heleed ugch baigaa yum,
Gundalai ch ortoi helsen bna. portchik nyamhuu gej hulgaich baisan geed neg heseg l hevkeleer nileed yarisan daa Gundalai.