Х.Нямбаатар: Бид хил дээр байгаа 7000 жолоочийн халдвар хамгаалалтыг сахиулж чадахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2022.01.10/ болж, хоёр асуудал хэлэлцжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийв. Энэ үеэр хэвлэлийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас хил, гаальтай холбоотой асуудалд хариулт авсан юм. 

Тэрбээр "Маш товчхон ойлголт өгөх нь зүйтэй байх. Өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортлогдох гэж байгаа бараа чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас тээвэр хийх эрхээ Синатранс гэх компани авсан юм билээ. Тэр компани хилийн тэг цэг дээр авч ирж өгнө. Тэг цэгээс манай долоон мянган жолооч татаж авах хүсэлт өгөөд байгаа юм. Харин БНХАУ-ын талаас халдвар хамгаалалтаа сайн сахих юм бол тэг цэг дээр бараагаа сольж байя гэж байгаа юм. Энэ ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар тэр тэг цэгээс ямар ч төлбөргүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч, тусгай албан хаагчид тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачаад Замын-Үүдэд буулгахаар болсон. Замын-Үүдээс долоон мянган жолооч тээвэрлэнэ. Энэ ажлыг маргаашнаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, долоон мянган жолоочийн халдвар хамгаалалтыг сахиулж чадахгүй. Тиймээс өөрсдөө 14 хоногоор ээлжлэх 100, 100 хүнийг бэлдэж байгаа юм" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.21) 2022 оны 01 сарын 10

7000 хан хүнийг хамгаалаж чадахгүй бол ажлаа гө

1  |  1
Zochin(193.176.84.138) 2022 оны 01 сарын 10

7000 - khan joloochiin asuudal shiidej chadakhgyi baij bykhel byten uls ornii asuudliig shiidej chadlaa yu ene bid 2. Zailaachee

1  |  0
Top