Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулахаар болжээ.
Барилдаан нэгдүгээр сарын 29, 30-нд буюу битүүний урд өдөр болон битүүнд болно.
Түүний өмнө нэгдүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааныг мөн МҮБХ зохион байгуулах аж.
Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тун зөв санал шүү? эртхэн барилдаад эртхэн тарвал гэр орондоо ажилаа амжуулаад амар ч байвал тун сайхансан
bituun chini 2 saryn 1-nd shuu dee