Шинэ оны анхны инээдмийн жанрын “Single guys” УСК нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Шинэ оны хамгийн анхны инээдмийн жанрын “Single Guys” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ. 

“Single Guys” Монгол уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиолчоор А.Миеэгомбо нар ажилласан бол гол дүрд Б.Баатархүү, Г.Эзэнмөнх, Ц.Алдармаа нарын жүжигчид тогложээ.

“Single Guys” кино төслийн зохиолч А.Миеэгомбын тухайд өмнө нь “Single Ladies - 1, 2, 3,” уран сайхны киноны зохиолчоор ажиллаж байсан бөгөөд “Single Guys” уран сайхны киног “Single Ladies” киноны хувилбар хэмээн кино төслийн багийн зүгээс тодотгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top