Өнөөдрөөс хил нээж, ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙГ эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудаас тавьсан шаардлагын дагуу тэг цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа бараагаа оруулж ирэхээр болсон ч халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэж Хятадын тал үзсэн.

Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан тул Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч нарыг тусгаарлан ажиллуулахаар болоод байна. 

Ингэхдээ тусгаарлах зардал, шатахууны үнэ, том оврын автомашины түрээсийн зардлыг Засгийн газар хариуцах шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийн дагуу төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч нар тэг цэгээс Замын-Үүд хүртэл үнэгүй тээвэр хийх аж. Уг ажлыг өнөөдрөөс (2021.01.11) эхлүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ. 

Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн оруулах боломжтой болсон. Тэнд байгаа бараа бүтээгдэхүүнийг Хятадын "Сино Транс" гэдэг компани тээвэр хийх эрх авсан юм билээ. Тус компанийн жолооч нар чингэлэгтэй бараагаа тэг цэг дээр авчирч өгнө. Тэг цэгээс манай 7000 жолооч тээвэрлэлт хийхээр төлөвлөж байгаа ч жолооч нарын дунд халдвар тархахгүй байх нь чухал, нэг хүнээс ч халдвар илрэх ёсгүй гэсэн шаардлагыг Хятадын тал тавьж байгаа. Хэрэв халдвар гарахгүй бол байнга бараа бүтээгдэхүүнээр хангана. 

Засгийн газрын зүгээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч буюу тусгай албан хаагчдийг тусгаарлалтад байлгаж, тэг цэгээс Замын-Үүд хүртэл тээвэр хийлгэнэ гэдгийг мэдэгдсэн. 

Замын-Үүдээс 7000 жолооч үнэ ханшийн доод хязгаараар уралдаж, тээвэр хийх боломжтой.

Өөрөөр хэлбэл, үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газрын хийж байгаа ажлын нэг нь энэ арга хэмжээ байх болно. Нийт 7000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учраас 200 жолооч бэлдсэн. 100 жолооч нь 14 хоног ажиллаад, наашаа ирээд тусгаарлагдаж байгаад дараагийн 14 хоног ажиллана.

Чингэлэг зөөх том оврын автомашин түрээслэх, тэр хүмүүсийг тусгаарлах, нааш цааш нь зөөх шатахууны зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа" гэж мэдээлсэн билээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.21) 2022 оны 01 сарын 11

Одоо болтол эхлүүлж чадаагүй л байгаа юм уу , арчаагүй Ч төр засаг юм даа

2  |  0
Иргэд(202.126.90.139) 2022 оны 01 сарын 12

Ачааны үнэ usguud байгаа жолооч нарт хариуцлага тооц

3  |  1
Ача(202.9.40.114) 2022 оны 01 сарын 11

Засгийн газар тээврийн үнийг хариуцаж байгаа гээд иргэдийн гар дээр ирэх тээврийн зардалд яг үнэндээ бараг ямар ч нөлөө байхгүй л дээ \nЭрээнээс чингэлэгт ачаа авахдаа 1М/куб 2500 юань байгаа (1.2сая).\nЗамын үүдээс Улаанбаатар хүртэл бүтэн нэг шалаанз 1.5-1.8саяаар ирдэг

0  |  0
Top