Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажил ямар явцтай байна вэ?

2022 оны 01 сарын 11

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцын талаар дараах мэдээллийг өчигдөр /2022.01.10/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас өглөө.


Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан бөгөөд ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна.

ГАЗРЫНТ ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР:

Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна.

Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно.

Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна.

Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана.

Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна.

Инфляцын түвшин буурахад нөлөөлнө.

Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй  тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nnn(66.181.161.125) 2022 оны 01 сарын 12

Zanguunii vlger

0  |  0
Top