ЗАВХАН: Төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулав

2022 оны 01 сарын 11

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран төрийн 66 байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээний 1 дүгээр байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалтын офицер Г.Бавуудорж, 2 дугаар байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Марал-Эрдэнэ, 3 дугаар байранд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Эрхэмбаяр нар шалгарсан байна. Тэмцээнд оролцсон төрийн бүх байгууллагын алба хаагчдад Үндсэн хуулийг хадгалуулахаар дурсгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top