Монгол Улсын Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан уран бүтээлдээ эргэн оржээ.
Тэрээр нэгдүгээр сарын 17-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нд өөрийн бие даасан "Жавхлан" нэртэй бие даасан тоглолт хийхээр болжээ.
"Хамаг Монгол-2" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тоглолт 6-9 өдөр тоглогдох байсан ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг өдөр тоглогдохоор болжээ.
Улс төрөөс холдож, урлагийн тайзнаа эргэн ирж байгаа дуучин С.Жавхлан уран бүтээлээ "National Treasure Coin"-той хамтран NFT болгон олон улсын зах зээлд гаргах гэнэ.
Мөн дэлхийгээр тархан суурьшсан монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Сэтгэгдэл ( 4 )
Өлөн банди мөнгөгүй болсон юм байхдаа энэ ковид балай авч байхад энэ хэдэн салбадай нийгмийн хариуцлагаа хүлээх хэрэгтэй ш дээ өнжих хэрэгтэй ш дээ\n
salbadai
Хэн ч үзэхгүй зайл
Би өөрийг чинь сонгуулиар сонгоогүй болохоор үзэх эрхгүй болсон биз дээ