Цаг хэтрүүлсэн КАРАОКЕ, БААРУУДАД торгууль ногдуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

"Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс нийт 755 алба хаагч хяналт шалгалтаар ажиллалаа.

Шалгалтын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 2095, худалддаг 1766, бусад 1287, нийт 5148 аж ахуй нэгж, байгууллага, 5931 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 33, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 9, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 37, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 15, бусад 5, нийт 104 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх хугацаанд Баянгол дүүргийн Хүннү ресторан, “Remix“ караоке, “Марс” караоке, “W” караоке, “ЛМ саундс” караоке, “Саммит” караоке “Оскор” баар, “BUNNY” баар зэрэг баарууд, Баянзүрх дүүргийн "Спейс стейшн найн" ХХК-ийн диско баар, "Синекс" караоке, "Роял" караоке баарууд,

Сүхбаатар дүүргийн "Лакс" баар, "МИКС" баар, "Гацуурхан" ресторан, “Luxury” баар, "Ай лофт" караоке, “WORLD” караоке, “Гоүлдэн” караоке, “4567” караоке, "Гленмон" караоке, New World караоке, "Сатир" караоке баарууд,

Сонгинохайрхан дүүргийн “Баясах оюу” ХХК-ийн “Рич” баар, Чингэлтэй дүүргийн “Хос талим" ХХК-ийн "Sweet day" нэртэй ресторан, “Full” ресторан, ПИЙРЛ ТАУР ресторан, “MJ” караоке, “Чиплен” нэртэй кароаке баарууд нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогджээ.

Мөн Баянгол дүүрэгт “Алтай” караоке, “+21” караоке, “Айзам” караоке, Баянзүрх дүүрэгт байрлах “Royal” нэртэй Караоке, "New world" паб зэрэг газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top