МҮБХ Э.Оюунболд аваргын шийтгэлтэй холбоотойгоор ТАЙЛБАР хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Э.Оюунболд аваргад ногдуулсан допингийн зөрчлийн шийтгэлтэй холбоотойгоор тайлбар гаргажээ. 

ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо.

Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан "Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн "о"-д "...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна" хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан. Энэхүү хариуцлагыг нэг хүн гаргах бус МҮБХ-ны Тэргүүлэгчдийн дүрмийн дагуу хамтын шийдвэрээр гаргасан болно.

Иймд допингийн зөрчил гаргасан бөхчүүд, тэдний дэмжигчид зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг урьтал болгох биш гагцхүү Монгол бөх хэмээх эрхэм зүйлээ нэн тэргүүнд бодож, ёс зүйтэй байхыг хүсэж, уриалж байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо Монгол бөхөд хар сүүдэр болоод байгаа допинг хэмээх тахалтай хатуу байр суурийг баримтлан, хойч үедээ олон зуунаас уламжлан ирсэн Монгол бөхийг ёс бус зүйлээс ангид уламжлуулан үлдээхэд анхаарч ажиллах болно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амарзаяа(66.181.169.66) 2022 оны 01 сарын 16

Баяр наадамын комиссоос цол хасах шийдвэр\\nгараагүй улсын чагартай наадам ч биш.Урьд нь допинг хэрэглэсэн бөхчүүд 2 жилээр барилдах эрхийг нь хасаж байсан. Ямар бөхчүүд нь 2 жил,11 сараар хасуулаад ямар нь 4 жилээр хасуулдаг журам бэ.Үндэсний бөхийн холбоо шударга бай л даа. Допингтой Батсуурь аваргад цол нэмж олгодог ямар журам байнаа. Тайлбар өгөөрэй Магалжав тэргүүнээ. Бөхчүүдийг алаг үзсэн,танил талтай нь хэдхэн сар эрхээ хасуулаад,цол нэмж авч байгаа нь үнэндээ ёс зүйгүй асуудал шүү. Иймурхүү цаашид байвал бөхийн холбооны нэр хүнд унана шүү

0  |  1
3(202.21.109.43) 2022 оны 01 сарын 16

good

1  |  0
Зочин(64.119.18.165) 2022 оны 01 сарын 16

Баяр наадамын комиссоос цол хасах шийдвэр\nгараагүй улсын чагартай наадам ч биш уг бөх\nтөрмөл болохоос таримал биш.\nХэсэг улсууд биш бүх ард түмэн Оюунболдыг өмөөрнө. Монгол бөх дүрэм журамд биш сэргэг\nиөн чанарт хамаардаг. Үхмэл дүрэмэнд үхмэл\nмунхагийн харанхуй хэрэгтй

0  |  1
Top