"Лифтний бичлэг"-т өртсөн шүүгч нарыг хэлэлцэх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр (2022.01.14) хуралдав.

Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, шүүгч Х.Идэр, З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв. Эдгээр шүүгч ёс зүйн алдаа гаргасан эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хурлыг долоо хоногоор хойшлууллаа.

Хэргийг сануулахад, лифтний гэгдэж бичлэг цацагдаж, өмгөөлөгч шүүгч нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, тухайн тоот руу хэд хэдэн эмэгтэй орж буй бичлэг задарсан билээ. Үүнээс үүдэж биеэ үнэлэх явдлыг зохион байгуулалж байна гэх хардлага үүссэн.  

Шүүгч З.Болдбаатар хөлөө гэмтээсэн,  түүний өмгөөлөгч н.Батсүх хэргийн материалтай танилцах шаардлагатай гэх хүсэлт гаргажээ. Хуралд шүүгч З.Отгонбаатар оролцсонгүй, өмгөөлөгч нь төлөөлж ирсэн байв. 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин, Сугар нар хуралд оролцсон билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2022 оны 01 сарын 15

Сэжгийн царайны хулгайч нар. Шүүгчидийг нь зайлуулаагүй байгаа нь гайхалтай. Ийм бузарууд хүний амьдралыг дэнслэнэ гэхээр байж боломгүй юм.

0  |  0
(150.129.141.216) 2022 оны 01 сарын 15

Монгол Улсын шүүхийн байгууллага шүүх хурлаа тогтоосон хугацаандаа хийж чадахгүй болтлоо доройтжээ. Ажаад байхад энгийн иргэдийн холбогдсон шүүхийн процесс ”гэрлийн хурдаар” шийдэгдээд, ”эвэртэн, туурайтнууд” холбогдсон бол янз бүрийн шалтаг, шалтгаанаар хойшиглогдсоор байгаад замхраад байх шиг.

0  |  0
Top