Харцага цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

"Жем интернэшнл" группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Харин маргааш буюу нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас болох Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүд өглөө 10:00 цагаас өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top