Д.Нарангэрэл: Омикроноор хөнгөн өвдсөн ч 7-10 хоног гэртээ байх нь ач холбогдолтой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ковидын "Омикрон" хувилбарын талаар зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд өгч байгаа. Тэгвэл энэ удаад тэрбээр уг хувилбараар өвчилсөн өвчтөний эдгэрэх хугацааны талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Омикроноор өвдсөн хүнийг 5 хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт  эмч хүний хувьд эргэлзэх  л юм. Гэрээр хөнгөн өвдсөн ч  гэсэн 5 хоногт эмнэл зүйн шинж  тэмдэг багасах, бүдгэрэх төдий л  байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана. Учир нь:

1.Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих,

2.Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх ( одоогоор  бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна),

3.Ажлын байр болон хүн амын  хөдөлгөөн, нягтралыг бууруулах,

4. Халдвар дамжих эрсдлийг бууруулах ( омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар,  Анх- отгоны үед  бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан. Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах, )

Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул  гэртээ 5 хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө  дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа.  Хамтын  хүчээр Омикроныг давна” гэв.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2022 оны 01 сарын 17

Beejind gants neg Omikron garlaa geed suid bolj bn\nManaihaan hungun grj yarij bolohgui 10 bonogarih hereggjui shuu. Undur hugjiltei orniihon 7 honogol 5 honog bolgoj ediin zasagaa bodoj bn gedd bsan nk buruu bolj emnelgiin emch subilagch nar ni tusaad ehelseen

0  |  0
Yanaa(85.218.48.83) 2022 оны 01 сарын 17

Tanid amjlt husie! Taash zub dugnelt hiij bn. Hooloinii arhag bronhittoi hun mash amarhan laringit bolj bn. 7 dahi honogos arai bie deerdebch mash ih yadraad hanialgaj ehelj bn, mun tarhi, chih shuugiad bn

0  |  0
Сүба(124.158.124.132) 2022 оны 01 сарын 17

Нарангэрэл эмчид талархал илэрхийлж эрүүл энхийг хүсье. Та ч бас их үйлсэд хичээнгүйлэн ажилласан шүү.Мундаг эмэгтэй\n

1  |  0
chin(197.211.58.122) 2022 оны 01 сарын 17

Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй 2347039201245 whatsapp дугаараар эсвэл okosherbalhome@gmail.com имэйлээр холбогдоорой.

0  |  0
Badarch taxar (202.126.89.12) 2022 оны 01 сарын 16

Энэ нарангэрэлд хүүк тэр олон цацаж байгаа одон мёдаль цолоосо яагаад өгөхгүй байгаа юм !! Зайлуул үнэн зүрхэнээсээ идэвхтэй зүтгэдэг хүн шүү дэ !!

0  |  0
Зочин(202.21.107.124) 2022 оны 01 сарын 16

Үнэн, үнэн.

0  |  0
Зочин(64.119.17.69) 2022 оны 01 сарын 16

Ковидоор өвчлөхөд өгч байгаа чөлөөний хугацаа болох 10 хоног нь арай багадаж байна аа 14 хоног байх нь зөв 10 хоногт халдвар тархаах үе нь дууссан ч хөлрөх ядрах тэнхээ тамир сул дорой ханиалгасан байдалтай багадаа л 4-7хоног байна Чөлөөний хугацааг 14-17хоног болгомоор Юун цахим ажил хийх байх вэ Өвдөж ядраад ажил ч хийж чадахгүй юм билээ Өөрөө биеэр туулсан тул өвчилсөн сурагчдыг цахим хичээл болон гэрийн даалгавар хийхийг шаардаагүй

0  |  0
зочин (202.9.46.7) 2022 оны 01 сарын 16

Өвчилсөн хүн ямар арга хэмжээ эм тариа тан уух дэглэм барих хор уршгийн талаар тодорхой зөвөлгөө өгөөчээ

0  |  0
Ээж(202.126.88.37) 2022 оны 01 сарын 17

Чих шуйгах бас шинж бнуу

1  |  0
эх хүн(202.9.40.58) 2022 оны 01 сарын 16

Энэ бол яавч хөнгөн биш, маш их үлдэц цаашдын хор хохирол ихтэй гэж байгаа шүү, хамгаалалтаа маш сайн анхаарах, нөхөн сэргээлт сайн хийх хэрэгтэй байнаа.

1  |  0
Зочин(192.82.67.33) 2022 оны 01 сарын 16

Хэ онож ажилласан нь юу л бол иргэдээ аймшгийн хохироож буруу алдаж ажилласан нь их биз одоо ч ялгаагүй юун хайр халамж сэрүүн зүүдлээд байх шиг

0  |  0
Зочин(43.242.243.156) 2022 оны 01 сарын 17

Худалч

0  |  1
Зочин(202.126.88.151) 2022 оны 01 сарын 17

Хөнгөн гэж андуурах хэрэггүй юм билээ. Өөрсдийгөө хайрлаарай.

1  |  0
Уншигч(66.181.183.203) 2022 оны 01 сарын 17

Аргагүй л үнэнийг хэлсэн байна, сүүлийн үед хэт гоомой хандаад байна уу

3  |  0
Зочин(202.126.88.52) 2022 оны 01 сарын 17

Үнэн зүйлийг хэлжээ.Энэ өвчин хөнгөн ханиад биш байна шүү.!!!!!Заавал өвдөж байж мэдэрч яах вэ.сайн хамгаалаарай.!!!!

4  |  0
Зочин(124.158.65.242) 2022 оны 01 сарын 16

Та нар өвдсөн ч байсан оношилж эмчилж өгч чадаж байгаа юмуу муу хар хүүрнүүд ээ

2  |  2
Top