Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Тодруулбал, ажилдаа хайнга хандсан, хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага алдсан хотын зарим дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазарын хамгийн эхэнд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүн бол Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр байж мэднэ.
Учир нь, Б.Ихбаяр өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдол нэмэгдэх болсон шалтгааныг шахмал түлшний үнэ хямд байгаатай холбон тайлбарласан. Түүний хэлсэн үг олон нийтийг бухимдуулж, шүүмжлэлд өртсөн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сумъяа бөхөө дарга бас огцрох юм бишүү яагаад энэ чадваргүй даргыг хариуцлага гээч нь тойроод байдаг юм бол пүрэвбадам гуай сайн шивлэг хийлгэж
uter turgen dald oruulj uz ⁉️ Mgl .d chadvartai uls orniiho tuluu ajil j chadah chadvartai zaluuch.d zunduu bii... neg alband orood jil hurehgui ajil j chadahgui bj bie toosom hooson tolgoitoi nuhdiig zailuulsan uls ornii hugjuld amjilt bna
Миний дүү шүү алий шүү та нарыг хаха угаасаа юм үзээгүй дээр нь тэнэг хүнийг яах гээд байгаа юм байжийл байглдээ хаха