С.Шижирбат: Одоо урагш харахаас өөр гарцгүй ээ, бөхчүүд ээ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17


Үндэсний бөхөд үүссэн маргаантай асуудал, допингийн дуулианы талаар спортын тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийлжээ. Бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй түүний тайлбарыг хүргэж байна. 


ХУУЛЬ БУЦАЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Допинг хавтгайрсан үндэсний бөхөд баригдсан баригдаагүйгээрээ л ялгаатай гэдгийг бөхийн ертөнцөд улиг болтол ярьж ирсэн.

Допингоо дарсан гээд буй 38 биш 50 бөх байгаа гээд байдаг. 38 байна уу, 50 байна уу, зарлаж чадахгүй дээ.

Дөрвөн жилээр бандуулсан Ховдын Уртнасанг допингийн эсрэг төвийн ажилтан 25 сая төгрөг нэхэж, "Өгвөл чамайг допинггүй гэж дарна" гэсэн мессеж байгаа гэж ноднингоос бөхийн хүрээнд яригдлаа. Допингийн төвийг цэвэрлэе, дэлгээч наадхаа гэхээр чадахгүй юм.

Өнгөрсөн жил харцагуудын халз барилдаанд гэнэт допингийн шинжилгээ авхаар болсон чинь О.Хангай, А.Цацабшир хоёр ковид тусчихлаа гээд машинаасаа гарч ирэхгүй явсан, дараа нь ковид эдгэрчихлээ гээд шинжилгээ өгсөн гэх.

Олон улсын дүрмэнд ч, манайд ч шинжилгээ өгөх өдөр өгөөгүй бол хэрэглэсэнд тооцдог. Дараа нь өгье гэвэл циклээрээ гаргасан байх магадлал өндөр гэдэг нь угаасаа ойлгомжтой зүйл гэж олон улсад үздэг.

О.Хангай "Наадмаар шинжилгээ өгөх гээд байж байхад хажууд нь шинжилгээ өгөх гэж байгаа бөх шээсээ солих гэж оролдсоныг би харсан" гэж хэлсэн. Яагаад зарлаж, хэлж чадахгүй байна вэ, О.Хангай.

2002 онд анх допингийн нандролон гэж хүнд төрлийн стеройд илэрсэн А.Сүхбатын барилдах эрхийг хасч чадалгүй, энэ бүх завхрал эхэлсэн гэдгийг МҮБХ-ы өмнөх дэд тэргүүн Д.Данзан хэлсэн байдаг.

Одоо үед л ялгавартай шийтгэлүүд оноогоод байгаа юм биш.

Хэн хэн барилдах эрхээ хасуулаагүй, хэн хэн 2 жилээр хасуулсан, хэн 6 сараар хасуулсан бэ гэдгийг бөх сонирхогчид санаж байгаа биз.

Наадмын хуулийн цоорхой буюу допингийн цоорхойтой заалтуудаа зас аа, наадмын комисс гэж бөх мэдэхгүй хэдэн хүмүүс ялгавартай шийтгэл оноож ирлээ, болио. Дэлхийн жишгээрээ тухайн холбоо нь шийтгэлээ хариуцах ёстой гэдгийг хэлсээр ирсэн.

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт 2020 онд наадмын комисс 11 сарын хугацаатай шийтгэл оноосон.

2021 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж, допинг илэрвэл 4 жил, давтан илэрвэл 8 жил барилдах эрхийг нь хасна гэсэн заалттай болсон.

Хуулиа чангал гэж олон жил ярьсан. Чангалдаг нь зөв. Хууль гарсан өдрөөсөө хойш хэрэгжиж, буцаж үйлчилдэггүй учраас одоо урагшаа харж явахаас өөр гарцгүй ээ, бөхчүүд ээ.

Одоо гэнэт ухаан орсон юм шиг эсэргүүцээд байгаа бөхчүүд 2020 онд дээр дурьдсан гурван бөхөд 11 сарын шийтгэл онооход яагаад хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй юм бэ… 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Допингтай хулгайчиюы(66.181.178.218) 2022 оны 01 сарын 19

Хууль яриад бгаа бол хуулиа хар лалараа!!! Авилга, албан тушаалаар Допингтай хулгайчиюыг хаацайлдаг та нар өөрсдөө ялаа үүрэ, новшоо!!! Монгоочуулыг тэнэг гэж доромжилж бнуу чи муу ялгаласаа!! Допингод 11 сар гэж байхгүй!!!! 2 жил, 4 жилээр хасна гэж бгаа 4 жилээр хас!! П.сда гээд малгайгаа шидээдтхаясан үйлдэлд 1 жилээр хас. Шударга байгаачээ Бөхийн холбоо!!! Авилга авчаад допингтой, танахй Батсуур гэгч бахөнцөрөөс айгаал бгаа му!!!

0  |  0
Хуцалгүй зайл (66.181.178.218) 2022 оны 01 сарын 19

Допингод 11 сар гэж байхгүй!!!! 2 жил, 4 жилээр хасна гэж бгаа 4 жилээр хас!! П.сда гээд малгайгаа шидээдтхаясан үйлдэлд 1 жилээр хас. Шударга байгаачээ Бөхийн холбоо!!! Авилга авчаад допингтой, танахй Батсуур гэгч бахөнцөрөөс айгаал бгаа му!!!

0  |  0
Нэмэргүй дээ(66.181.161.25) 2022 оны 01 сарын 18

Шижирээ минь. Манай үндэсний бөх бол манай ард түмний бөндгөрийн чадамж, ёс суртахууныг харуулж байгаа нэг илрэл. Бүгд хагас хүн болж бойжсон, булчинтай харагдавч тархи толгой, бодол нь лойлоо шүү дээ. Эргэн тойрноо чанаржуулая, цаашаа урагшаа харж амьдрая, млүү чадвартай болоё, буруу болохгүйг эртхэн засая гэдэг бодол тархинд нь угаасаа харвахгүй. Ойрын хувийн өчүүхэн хүслээ л мөрөөдөж суугаа чааваас. Чиний санааг дэмжих биш харин хуц л гэх байх. Цаад асуудал бол монголчууд новшийн хулчгар.

1  |  0
Эхорон(66.181.181.231) 2022 оны 01 сарын 18

Тийншдээ мууу лааалрууд Допинг Давааны найраа Авилгал гээд бүх муу юманд холилдсон бдагшдээ

1  |  0
Зочин нэртэй гарууда(202.126.90.14) 2022 оны 01 сарын 18

Зөв ямар ч хууль эрх зүйн байдлыг дордуулдаггүй бгаа шүү

1  |  0
иргэн(64.119.23.90) 2022 оны 01 сарын 19

Зөв хэрэглэсэн бол шийтгэл ноогдуул өөр арга бхгүй

2  |  0
зочин(64.119.20.143) 2022 оны 01 сарын 18

Энэ их мэдэгч л дутаж гэнэ, допингонд хошуу дүрж явахаар олон юм хуцалгүй тэр бөхөө л тайлбарлавал барж

0  |  2
Бөхчин биш(202.9.40.42) 2022 оны 01 сарын 22

Шижирбат цорын ганц зөв замыг хэлсэн байна. Алгадана элэгдэнэ гээд байгаа нуснууд бөх ярьж мэдэмхийрэхээс өөр юм хийж чадахгүй л дээ. Хөөрхийс

2  |  0
zochin(172.58.143.162) 2022 оны 01 сарын 18

hutsdag psda ve

0  |  1
l(202.21.109.108) 2022 оны 01 сарын 22

shijiree genuu suraggui golog yu hytsaad bnaa elii gar

0  |  2
Хуцваа(66.181.177.162) 2022 оны 01 сарын 22

Нусан бурантаг чинь юу вэ?

2  |  3
Шударга иргэн(103.11.195.34) 2022 оны 01 сарын 19

Бөхчүүдийг бөх сонирхогчдыг дэмжиж байна. Шижирбат гэгч нусан журыг манартал алгадах хэрэгтэй. Амнаас цус гартал элэгдэх ёстой. Тэгж байжил ойлговол ойлгохгүй бол нарсанд түгжих хэрэгтэй.

2  |  3
Top