Төрийн албанд “Цар тахлын хууль” нэрийн дор томилогдсон 500 гаруй албан хаагчдын дотроос хамгийн удаан ажиллаж байгаа нь Стандарт, хэмжилзүйн газрын хууль бус дарга Б.Билгүүн юм. Хэрвээ хууль засагладаг бол түр орлон гүйцэтгэгчээр дахин дахин томилогдох нь байтугай ажлаасаа чөлөөлөгдөж, шийдвэр гаргасан этгээд хариуцлага хүлээх учиртай юм. Гэтэл өөрөө хууль бусаар ажиллаж байж урьд өмнө хамт ажиллаж байсан О.Оюунтуяаг тус агентлагт батлагдаагүй орон тоон дээр томилон ажиллуулж байсан нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар тогтоогдон ажлаас нь чөлөөлж байжээ.
Гэтэл том толгойтой Түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн Стандарт хэмжил зүйн газарт бүтцийн өөрчлөлт хийх нэрээр ойрын танилдаа “зориулан” Санхүүгийн хэлтэс байгуулж байсан гэхээр аргагүй том толгойтой түр дарга гэдэг нь харагдана. Ингээд зогсохгүй хууль зөрчин орж ирсэн найз О.Оюунтуяагаа “Цар тахлын хууль” нэрийн дор хэлтсийн даргаар дэвшүүлэн томилсон байна. Зөвхөн үүнээс харахад төрийн алба төрлийн хэлхээнд орж, хууль хэрхэн завхарч байгааг харж болно.
Түүнчлэн байгуулаад гуравхан сар болж байгаа Санхүүгийн хэлтсийг жилийн эцсийн дүнгээр хоёрдугаар байрт шалгаруулан, мөнгөн шагналаар урамшуулснаас харахад аргагүй ашиг сонирхлын том зөрчил харагдана. Энэ мэт олон зөрчил дунд томилогдсон О.Оюунтуяа өөрийн эрхгүй сонгон шалгаруулалтад орохоор болжээ.
Харин Төрийн албаны зөвлөлийн шалгалтад орсон О.Оюунтуяа өвдөг шороодсон ч өнөөдрийг хүртэл ажлаа хийн, давуу эрх эдэлж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар “дахин шалгалт өгөхөөс өөр аргагүй юм байна” хэмээн яваа дуулдана. Энэ бол хууль бус дарга Б.Билгүүний ойрын танилдаа олгож байгаа давуу тал юм.
Ийнхүү төрийн дунд шатанд Төрийн албаны хууль гажуудаж авилгачид завшсаар байхад эрх мэдэлтнүүд хуулийн засаглал, шударга ёс гэж мянга донгодох хэрэг байна уу. Нөгөө талаар Стандарт хэмжил зүйн газар нь Төрийн албаны зөвлөлийн сул дорой, Шадар сайдын хяналтгүй байдлыг далимдуулан хууль зөрчсөн үйлдлийг байнга гаргадаг боловч хариуцлага тооцох байгууллага, албан тушаалтан алга. Зүй нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Б.Билгүүнийг хууль бусаар томилсон шийдвэрийг хүчингүй болгож, тэгш бус байдлыг арилгаж хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үүрэгтэй байтал хууль завхруулагчдад хөтлөгдөөд явж байна. Энэ хууль бус үйлдлийн балгаар тус салбарт ажиллаж байгаа мэргэшсэн туршлагатай төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрх хаагдаж, зарим нь үүрэндээ өтөлж байгаадаа харамсан сууцгаана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Za bolichih heregtei shdee Gantumur dargaa. Taniig Ene baiguullagiig udirdaj bhad iim hervvl hiigeegvi l bh shvv. ta ch tiim sain udirdaad ywsan ym bhgvi shvv. Tomchuudiin hvvhdvvdiig diilehgvi barahgvigee medrehgvi l bna uu Ta? Odoo Ene zvild evlereh heregtei shvv Ta. Ahmadiin bayraar hvndetgel hvleegeed l baih heregtei ym bishvv.
zailuul baatarzorig zurh muutai aimhai amitan arai ydan amia teej yvaa ,yaj tiim tom shiid gargaj chadah ve,bitgii tuuniig orold! harin ter tomilson tom tolgoigoo l tasdah ym bn!