Улсын дээд шүүхийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас  Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд энэ сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа аж.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг анхааруулжээ.

Мөн энэ өдрүүдэд дээд шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны 51-261698, 51-261544 утаснууд ажиллах юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.220) 2022 оны 01 сарын 20

Хэн гэгч хулгайч дээд шүүхийн ажиллагааг зогсоов . Угаасаа ажил хийдэггүй байхад дээр нь зогсоодог.

0  |  0
Top