Өчигдөр Архангай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Хатавч гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-47°11’24.0”, У-100°25’12.0”/ өчигдөр өдрийн 15.46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )