Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО), хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт өнөөдөр өглөө ээлжит тулаанаа хийлээ. АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino, spa" цогцолборт болсон тус тулааныг "NTV" телевиз шууд дамжуулан үзүүлэв.
"Хаан" Төгсөө "Цөлийн шуурга" ( Desert Storm" хочит Намиби улсын боксчин Сакариа Лукастай тулалдаж, тэнцлээ. Тодруулбал гурван шүүгчийн нэг нь тэнцүүлж, хоёр дахь шүүгч нь 96-94 оноог манай тулаанчид, нөгөө нь 96-94 оноог африк тулаанчид өгсөн юм.
Сануулахад Н.Төгсцогтын өрсөлдөгчөөр АНУ-ын боксчин , Виктор "Vicious" Пасильяс байсан ч Пасильяс ковидын халдвар авсан учраас тоглох боломжгүй болж, зохион байгуулагчдын зүгээс "Цөлийн шуурга"-тай тулалдуулахаар болсон.
Сэтгэгдэл ( 3 )
Yambii hard baahan zoduullaa daa haha
Hovdiin tsetseg sumiin amraa jorlono uhdag hujaagiin jogorhoi
худлаа яагаа ч үгүй онгироод байсан илүү гархагүй л юм байна даа