Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Туул голын Бүдүүн чулууны гарам гэдэг газар голын мөс цөмөрч, дөрвөн хүнтэй суудлын автомашин суужээ. Дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын алба хаагчид ажилаж, автомашиныг татан гаргаж, иргэдийг эрэгт аюулгүй хүргэсэн байна.
Мөн өчигдөр Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Уур баагдаг гэдэг газар иргэн Т /44 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын автомашин Дөргөн нуурын мөс цөмөрч суусан гэдэг мэдээлэл ирүүлжээ. Улмаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ангийн байрлалаас “Дөргөн” нуурын чиглэлд хөдөлжээ.
Иймд, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )