Монголын баг "PUBG mobile"-ийн ДАШТ-нд VII байр эзэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Сүүлийн жилүүдэд "PUBg mobile" гэх цахим спортын төрөл залуусын дунд хөгжиж, хүчээ авч байгаа билээ. Тус спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Stalwart Esports” баг оролцсон юм. Багууд гурван өдрийн турш 18 үеийн тоглолт хийсэн. 

Монгол Улсын баг 18 үеийн дараагаар 140 оноо цуглуулсан амжилттайгаар долдугаар байр эзэлж, 70500 ам.долларын (200 сая төгрөг) эзэн боллоо. 

Харин дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон байна. 

Монголын “Stalwart Esports багийн бүрэлдэхүүн:

  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Сануулахад, Өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдсан PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын төлөөлөл "Zeus Esports" /Одоогоор IHC Esports/ баг оролцож, гуравдугаар байрыг эзэлж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.50) 2022 оны 12 сарын 02

Маш муу

1  |  0
Top