Замын-Үүдэд асуудал үүсээгүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Зам тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2022.01.25/ Замын-Үүдийн хилийн боомт, халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн сахиж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Замын-Үүдэд ажилласан Ажлын хэсгийг ахлаад ирлээ. Халдвар хамгааллын дэглэмийн хатуу сахиулах хэрэгтэй. Замын-Үүдийн боомтод сумынх нь хэмжээнд халдвар хамгаалалтын дэглэмийг бүх шатанд зохион байгуулж, сахиулж байна. Хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгаалалт байна. Тусгаарлалтын арга хэмжээг авч байна. Жолооч нарыг тусгаарлаж байна. Тусгай бүсэд ажиллах хүмүүсийг ч тусгаарлаж байна. Бүх зүйл хатуу хяналтын доор зохион байгуулагдаж байна. Мэдээж бүх хүний хамтын ажиллагаа их чухал гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Замын-Үүд суманд ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллага, хүмүүс зэрэг олон талын оролцоог хангаж байгаагийн үр дүнд чингэлэг таавар саадгүй явж байна. Өдөр бүр ерөнхий зохицуулалтыг томилж ажиллаж байна. Тэр нь бүх зүйлийг мэдээлж ажиллаж байна. Тиймээс одоохондоо ямар нэгэн асуудал үүсээгүй байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top