МСНЭ-ээс Ё.Отгонбаярын үйлдэлтэй холбоотойгоор МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

МЭДЭГДЭЛ

Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах түвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.

Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.

Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Har(106.167.32.111) 2022 оны 01 сарын 27

Ugiin l huuramch hun muutai shuu dee ene hun

1  |  0
Зочин(59.153.112.12) 2022 оны 01 сарын 27

бИТГИЙ СҮРЖИГНЭ. хУДАЛДАГДСАН, ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙДЭГ ШУДАРГА БУС СЭТГҮҮЛЧДЭЭ ӨМӨӨРЧ ГЭНЭ.

0  |  2
АЖ(202.131.249.14) 2022 оны 01 сарын 27

ОТГОНБАЯР УУРЛААД ХАРААЖ ҮГ ХЭЛСЭН, ДАРАА НЬ УУЧЛАЛ ХҮССЭН, БОЛОО ЮМ БИШ ҮҮ, \nХҮНИЙГ БАЙГААГААР ХҮЛЭЭЖ АВААЧ, САЙХАН ЯРИАТАЙ БАГААР ДҮҮРЛЭЭ Ш ДЭЭ, ХЭРҮҮЛ БОЛГОН ДЭЭР ХЭЛДЭГ ҮГ, ХАРИН ЭРГҮҮЛЭЭД УУЧЛАЛ ХҮСЛЭЭ Ш ДЭЭ, ӨӨР ЗОВСОН ЯДАРСАН ЭГЭЛ ЖИРИЙН ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ МЭДЭГДЭЛ ГАРГАХ ХҮРТЭЛ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА, АМЖИЛТ

1  |  1
zochin(49.98.175.56) 2022 оны 01 сарын 26

oron garan ajil aa medehgui segtuulch nart unen ug helsen bna ymar turlaggui olon segtuulch nar Mgl.d yag surguula tugsun ch yum uu huv.n soelgui uls nar harin setguulch nar davarthan durak .d ene zuv ug helsen dag

0  |  0
zzzzz(103.26.195.169) 2022 оны 01 сарын 26

otgonbayaryn zuw shuu dee , uls orny erkh ashgiin esreg , yu ch medekhguy setguulch nertey durakuud awakh yumguy khow jiw bichdeg ni khudlaa yu ?

(150.129.143.159) 2022 оны 01 сарын 26

Бас болоогүй ээ, Ерөнхий Сайдын зөвлөх гэжуугаа.

0  |  0
Top