Гурван сар саатаад байсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ.
Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргалаа. Тус мэдэгдлийн дагуу 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )