Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02


  Жудо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Флорида мужийн Миами хотод үргэлжилж байна. Өчигдөр МУ-ын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртсэн бол  бол 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн хоёр дахь өдөр ийнхүү манай жудоч “Дэлхийн цом”-ын аварга боллоо. Энэ удаагийн цуврал тэмцээнд эрчүүдээс Х.Цагаанбаатар /73кг/, Г.Болдбаатар /60 кг/, О.Ууганбаатар /81 кг/, О.Болд-Эрдэнэ /81 кг/ нар өрсөлдөж байгаа бол Д.Сумъяа /57 кг/, М.Нямжаргал /63 кг/, Б.Буяндэлгэр /63 кг/,  Ц.Наранжаргал /70 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/ нарын бүсгүйчүүд оролцож байгаа юм.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top