Уханийн эрдэмтэд шинэ коронавирусний тухай мэдэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Хятадын эрдэмтэд урьд өмнө Өмнөд Африкт илэрсэн NeoCoV коронавирус хүмүүс дунд тархах эрсдэлийн талаар мэдэгджээ.

Шинжлэх ухааны bioRxiv цахим номын санд мэдээлснээр, энэ бүлгийн вирусний тархалтын тохиолдол бүрийг сайтар судлах шаардлагатай байна. Учир нь вирус хүмүүсийн дунд тархах эрсдэл бий гэж сэрэмжлүүлжээ.

Вирус хүний бие организмд нэвтрэхэд тодорхой мутац хэрэгтэй байдаг. Өдгөө NeoCoV вирус зөвхөн сарьсан багваахай дунд тархах аюултай байна. Эрдэмтэд NeoCoV коронавирусний гарал үүсэл нууцлаг хэвээр байна гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.76.249) 2022 оны 01 сарын 28

bliar hujaanuud dandaa uurdiin gaigaa gemgui amitand jihene

1  |  0
Top