Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр /2022.01.27/ ОХУ-ын Красноярск хотод эхэллээ.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 13 барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдлаа. Тэгвэл манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин З.Занабазар, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар маргааш дагах барилдаан хийнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.