Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука энэ сарын 18-ны өдөр Монголд хүрэлцэн ирсэн билээ.
32 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Ичиро Оцука нь Монгол улсад ирээд ажилдаа ханцуй шамлан орж, МХБХ-ны удирдлагууд, найман хэлтсийн дарга нартай уулзаж, холбооны үйл ажиллагаатай хэдийнээ танилцаад байна.
Үндэсний шигшээ багийн хувьд энэ онд АХБХ-ны “Азийн цом”-ын гуравдугаар шатанд өрсөлдөх учиртай. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сард явагдах бол тэмцээн зургадугаар сард болох тов гараад байгаа юм.
Хашир туршлагатай Япон дасгалжуулагч Ичиро Оцука “Өмнөх дасгалжуулагч Масэ Шичүгийн баримталж байсан арга барилыг эвдэлгүй, Монголын шигшээ багийн богино хугацаанд хэдий ч амжилттай удирдахыг хүсэж буйгаа” илэрхийлсэн.
Шинэхэн дасгалжуулагчдаа болон шигшээ багийнхандаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )