Б.Ангирмаад УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Монголын рок, попын урлагт 40 шахам жил авьяас чадвараа шавхан зүтгэхдээ ая зохиогчоос хөгжмийн зохиолч, менежерээс продюсер, дуучнаас дуулах урлагийн багш болон өсөж, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Чи алзахгүй”, “Өнгө аяс”, “Хатуужилт ижий”, “Чиний харцанд” зэрэг нийгмийн амьдралын шинэ цагийн сэдэвтэй 100 гаруй дууны аяыг зохиож, орчин үеийн залуусын дуулах дуртай дуунуудыг бүтээж, UBS music телевизийн хөгжмийн суваг үүсгэн ажиллуулж, рок поп хөгжмөөр залуу хойч үедээ урлагийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэээв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.9.90.130) 2022 оны 01 сарын 28

баяр хүргэж амжилт хүсье

0  |  1
Top