Б.Чинбатад УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Дан хөгжим болон найрал хөгжимд зориулсан олон шилдэг бүтээл туурвиж, 300 гаруй дууны ая зохион, олон улсын түвшинд хөгжмийн найруулга, уран бүтээлээрээ эх орныхоо урлагийг сурталчлан таниулж байгаа, олон арван тоглолт, цомгоо нийтийн хүртээл болгохын зэрэгцээ ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top