С.Цэрэнчимэд Красноярскт гурван жилийн дараа дахин түрүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 26-30-нд чөлөөт бөхийн "Гран-при Иван Ярыгин" тэмцээн болж байна. 

Тус тэмцээнд зодоглосон “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов.

Тэрбээр Красноярскийн дэвжээнд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси Килтиг 11:0 оноогоор цэвэр яллаа. Чимэдээ гавьяат Иван Ярыгиний Гранприд гурван жилийн өмнө 57 кг-ын жинд анх удаа түрүүлж байсан энэ удаа 62 кг-д хошой алтан медальтан болсон. Тэрбээр хос алтаас гадна 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

Красноярскийн дэвжээнд одоогоор манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна.

Маргааш буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан алт, Д.Цогзолмаа, 76 кг-д Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдана.

Эх сурвалж: МЧБХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАШ(64.119.26.139) 2022 оны 01 сарын 30

БОКСЧИДДАА БОЛОН ЧӨЛӨӨТИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. ТА ХЭД МААНЬ Л МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ГАРГАДАГТ БАХАРХААД БАХАРХААД БАРШГҮЙ. ЯЛАНГУЯА ЧИМЭДЦЭРЭНД БҮР ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ, БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ, ДАХИН ХОРОН САНААТАНД ХОРЛОГДУУЗАЙ. БАЯРЛАЛАА ТА НАРТАА, АРД ТҮМЭНДЭЭ САЙХАН БИЛЭГ БАРИЛАА.

0  |  0
Top