Гран-при Иван Ярыгин: Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний Гранпри тэмцээн үргэлжилж байна. 

2020 оны тус тэмцээний аварга “Аврагч” спорт хороо, Орхон аймаг, "Сокол" компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр өчигдөр шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимова 5:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад сүүлийн мөчид хоёр оноо алдаж 4:6-гаар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Вагерын цэвэр ялав.

Сонирхуулахад, энэ удаагийн Красноярскийн дэвжээнд манай улсаас хоёр ч ижил нэртэй, амьдаа бөхчүүд медальд хүрлээ. Өчигдөр Д.Отгонжаргал 50 кг-д хүрэл, өнөөдөр Г.Отгонжаргал 53 кг-д мөнгө, Б.Болортуяа 53 кг-д алт, Х.Болортуяа 57 кг-д хүрэл медаль хүртсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.142) 2022 оны 01 сарын 30

Ямар сувагаар гарч байгаа болдоо

0  |  0
Top