Ц.Магалжав: Н.Батсуурь нарыг цагаан сараас хойш барилдуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цагаан сарын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлнэ. (Бүртгүүлсэн бөхчүүдийн НЭРС)

Допингийн зөрчилд оноосон шийтгэл нь дууссан ч бөхчүүд болон үзэгчдийн зүгээс зарим эсэргүүцэлтэй тулгарсны улмаас улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын бөхчүүд сар шинийн өмнөх барилдаануудад зодоглож чадаагүй билээ.

Тэгвэл эдгээр бөхчүүд цагаан сарын барилдаанд ч мөн гарахгүй бололтой.

Улсын аварга Н.Батсуурь өчигдөр "Сар шинийн барилдаанд зодоглоно" хэмээн фэйсбүүк хуудаснаа мэдэгдсэн ч Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны зүгээс түүнд "Бүртгэх боломжгүй" гэсэн хариу өгчээ.

Тодруулбал, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Цагаан сарын битүүнд зориулсан бөхийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших гурав маань барилдахгүй. Сар шинийн барилдаан бол төрт ёсны барилдаан. Монгол түмний Сар шинийн битүүний барилдаан нь бэлгэдлийн барилдаан байдаг учраас бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга надтай холбогдож, ярьсан. Дараагийн барилдаанд оролцоод явахыг зөвшөөрч, "Тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэр гаргаад өгөөсэй" гэх хүсэлтийг тавьсан. МҮБХ-ны тэргүүлэгчид нэгдүгээр сарын 21-ний өдрийн хурлаар энэ удаагийн барилдаанд дээрх нэр бүхий бөхчүүдийг оруулахгүй байя гэж шийдсэн" гэсэн тайлбарыг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЕТГ дарга Содбаатара(66.181.186.15) 2022 оны 01 сарын 31

За хуцаа ДОПИНГТОЙ бөх яахаараа барилддаг юм бэ???? Наад луйвараа зогсоо., Ард түмэн босно шүү Авилгачидаа. Батсуурь гэгч танхай этгээд Бөхийн холбоог шантаажлаа байдийм уу??? Допингтой бөхийг 2 жилээр барилдуулахгүй гэсэн дүрэм байна., Үхсэн элэнцэгийн чинь 11 сар вэ??? Тийм дүрэм журам хаа байна???????? Хаа байна Авилгачид аа?? ЕТГ дарга Содбаатараа??? 11 сар гэж хуульд байна уу???? Батсуурь гэгч луйварчин жүжигчин этгээд 4 жил барилдах эрхгүй.

0  |  0
Top