Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 байранд 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 33 настай, эрэгтэй “Ж”-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бүүр цагдаад нь өргөдөл гаргаад өгчихсөн байхад, мөрдөгч нь залхуураад, хэрэг биш гэж үзээд зөрчилийн 100мянгаар торгоно гээд байж байгаа бодит жишээ байна.
Яг ш дээ мөрийтэй тоглоом тоглуулаад байна гээд бүх мэдээллийг нь өгсөн ч гэсэн танай цагдаагийн албан хаагж нар хориглосон ч зүйл байхгүй хориглоогүй ч зүйл байхгүй гээд хээв нэг байдаг шүү дээ.