Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам батлагдлаа. (Журмыг БҮРЭН ЭХЭЭР нь харах)
Үүн дагуу Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.9, 3.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох спортын холбоод нь дараахь материалыг бүрдүүлж, 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 302 тоот өрөөнд ирүүлнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Журмын дэлгэрэнгүйг https://sport.gov.mn/.../098d21baade84c11acfdfbde898a.../... хаягаар орж харна уу.
Холбоо барих утасны дугаар: 8808-5456
Ажлын хэсэг
Сэтгэгдэл ( 0 )