XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө.
Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын гарьд М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарав.
Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн Эрдэнэхүүгийн Мөнхжаргалын хувьд 2019 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэн, Аймгийн заан цол хүртэж байжээ.
Сар шинийн барилдаанд улсын аварга, арслан цолтой бөхчүүд төдийлөн сайн барилдсангүй. Тухайлбал, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Орхонбаяр нарын түрүү, үзүүрийн таамагт байсан бөхчүүд өвдөг шороодсон бол зургаагийн даваанд улсын харцага О.Хангай улсын харцага Т.Баасанхүүтэй оноолт таарч барилдан, өвдөг шороодсон юм.
- БАРИЛДААНЫ ДҮЙЗ -
Дөрвийн даваа
П.Бүрэнтөгс (У.ав) - Э.Мөнхжаргал (А.з)
Ц.Содномдорж (У.ар) - Ц.Бямба-Отгон (А.з)
Б.Гончигдамба (У.г) - Д.Батбаатар (А.а)
М.Бадарч (У.г) - Б.Түмэндэмбэрэл (А.а)
Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Тайван (А.а)
Д.Анар (У.з) - Б.Баянмөнх (А.а)
Ц.Одбаяр (У.з) - Б.Даваа-Очир (У.н)
Т.Баасанхүү (У.х) - Ш.Дарханбат (У.н)
Б.Бат-Өлзий (У.х) - Б.Серик (У.н)
О.Хангай (У.х) - Б.Чимэдвандан (У.н)
Б.Орхонбаяр (У.х) - Д.Амарсайхан (У.н)
Х.Гантулга (У.х) - Л.Батзориг (У.н)
Д.Бат-Эрдэнэ (У.х) - Б.Батжаргал (У.н)
Б.Зоригтбаатар (У.х) - А.Алтанхуяг (У.н)
Ч.Батчулуун (У.н) - Л.Лха-Очир (У.н)
Б.Эрдэнэхүү (У.н) - Б.Амарзаяа (У.н)
Тавын даваа
Б.Гончигдамба (У.г) - Б.Даваа-Очир (У.н)
М.Бадарч (У.г) - Ц.Бямба-Отгон (А.з)
Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Эрдэнэхүү (У.н)
Д.Анар (У.з) - Б.Зоригтбаатар (У.х)
Т.Баасанхүү (У.х) - Д.Бат-Эрдэнэ (У.х)
Б.Бат-Өлзий (У.х) - Х.Гантулга (У.х)
О.Хангай (У.х) - Д.Амарсайхан (У.н)
Ч.Батчулуун (У.н) - Э.Мөнхжаргал (А.з)
Зургаагийн даваа
Б.Гончигдамба (У.г) - Э.Мөнхжаргал (А.з)
М.Бадарч (У.г) - Б.Бат-Өлзий (У.х)
Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Зоригтбаатар (У.х)
Т.Баасанхүү (У.х) - О.Хангай (У.х)
Долоогийн даваа
М.Бадарч (У.г) - Э.Мөнхжаргал (А.з)
Б.Пүрэвсайхан (У.з) - Т.Баасанхүү (У.х)
Наймын даваа
Б.Пүрэвсайхан (У.з) - Э.Мөнхжаргал (А.з)
Сэтгэгдэл ( 2 )
doping shaahaa boliod ehleheer nuguu avarga arslanguudiin erembe n haragdaj bna daa zailuul. Mongold buh lam 2 shig bayan rsatgalan ereen myraan humuys alga.Tegsen hirnee niitiin sain uild yamarch huvi nenergui zugeer l sum oron nutag alban gazaruudiig shulaad suuj baidag shimegchid.
Сумын заан түрүүлчхээгүй нь яамай даа, улсын цолтнууд ч хэрэггүй болжээ