Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын харьяа агентлагуудын шинээр томилогдсон 1000 гаруй албан тушаалтнуудад зориулсан Авлигын эсрэг цахим сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Авлигын шалтгаан нөхцөл, Авлигын хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, төрийн албанд хуулиар хүлээсэн чиг үүргийг шударга, ил тод хэрэгжүүлэхэд анхаарбал зохих ёстой асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top