Гэр бүлээ согтуугаар тээвэрлэсэн 34 жолоочийг саатуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Шалган нэвтрүүлэх цэгийн 7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна.

Энэ хугацаанд зам тээврийн ослын 230 дуудлага ирж, 204 осол бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил илрүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. 

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх(121.164.98.192) 2022 оны 02 сарын 04

Согтуу хүний машинд сууж яваа гэр бүлийн хүмүүс нь бас ямар хариуцлагагүй юм бэ. Ийм хүмүүсийн буруугаас хүүхэд л хохирох юм даа

1  |  0
Top