"Olympic Broadcasting Services"-д ажиллаж буй МОНГОЛ ОХИН

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Өвөл, зуны олимпын наадам, Паралимп мөн Хүүхдийн олимпын наадмын олон улс дахь шууд дамжуулалтыг Olympic Broadcasting Services буюу OBS хариуцан ажилладаг.

Тус байгууллагын ОУОХ-ны шууд дамжуулалтын алба, наадамтай холбоотой үйл ажиллагаа хариуцсан хэлтэст зохицуулагчаар ажиллаж буй Энхтүвшингийн Гуамаралд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны AIPS card гардуулан өгөв.

Э.Гуамарал нь "Рио 2016", "Токио 2020" зуны олимп, мөн "Лозанна 2020" залуучуудын олимпын наадамд тус тус ажиллаж байсан бөгөөд Бээжингийн өвлийн олимпын наадамд OBS-ийн ажилтнаар ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, тус байгууллагад ажиллаж буй анхны монгол хүн болоод байгаа юм.

Түүний аав нь "Таван цагариг" сонины анхдагчдын нэг, спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин билээ. 

Эх сурвалж: МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top