Олимпын наадмын үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Тамирчдын комиссын сонгууль явагдаж байна.
Сул хоёр суудлын төлөө 16 орны 16 тамирчин өрсөлдөж буй бөгөөд санал хураалт хоёрдугаар сарын 16-нд дуусах юм. Тамирчдаас хамгийн өндөр санал авсан хоёр хүн тус комиссын гишүүнээр сонгогдох учиртай.
Францын домогт биатлонч Мартан Фуркад, Нидерландын тэшүүрч, олимпын 11 медальтай Ирен Вюст нар Тамирчдын комисст сонгогдохоор нэрээ дэвшүүлжээ.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )